Монголын хип хоп урлагт мөнчгөрөөрөө явж олны танил болсон реппер Gee өөрийн цахим хуудаснаа лайв хийж гомдлоо тайлав.

Учир нь тэрбээр сүүлийн үед start tab бизнес эхлүүлж, пицца зарах болсон.

 

Энэ цагаас эхлэн дэргэд нь хамтран уран бүтээлчид хажуугаас нь хөндийрч алга болсон тухайгаа онцолжээ.

 

Мөн эрбээр наадмын нээлтэд оролцоогүй тухайгаа ярихдаа “ Надад наадмын нээлтэд оролцох санал хүсэлт ирж л байсан.Нэг удаа дуулсанаас хойш ахиж хүсэлт ирээгүй.

Тэгээд ч улс төрийн сонгуулийн ажилд нь оролцдог уран бүтээлчид баяр наадмын нээлтэд ая дуугаа өргөх эрхтэй байдаг гэж хувьдаа ойлгосон” хэмээв.

Ямартаа ч, реппер Gee пицца зарсныхаа төлөөсөнд олон хүний жинхэнэ мөн чанар, хүн чанарыг нь таниж буй бололтой.