Монголын угсаатны өв уламжлалыг хадгалж яваа зүйлүүдийн нэг бол хурдан морины уралдаан.

Эртнээс бичигдэж, батлагдсан хууль цаазгүй ч монгол хүний ухамсар, хүнлэг чанар, өв соёлыг тээсэн өөрийн гэсэн дүрэм журам, ёс дэгтэй байсаар өнөөг хүрсэн. Гэтэл сүүлийн хэдэн жил бараан намтартай, ёс суртахуунгүй, ухамсар дорой хүмүүс уг спортын салбарт шургалж өөрийн аархал, омгорхолоороо бусдыгаа үл хүндэтгэн, өв соёлыг улан доороо гишигчин дураараа аашлах боллоо.

Тэдний төлөөлөл бол хулигаан нэрээрээ алдаршсан Дамбын Хишигжаргал, архи пивоны бизнесээрээ хөлжсөн “АПУ”-гийн П.Батсайхан нар. Олон улс бүсийн наадамд тэдний “тэнэгрэл” хэтийдэж олны дургүйцлийг төрүүлсэн. Найр наадмын энэ саруудад хаана л хурдан морины уралдаан болж байна, түүнд очиж будилаан үүсгэж аархаж, алиатаж яваа тэднийг морин спортын салбараас зайлуулъя.

Хөрөнгөтэй мөнгөтэй, хөөрүү зантай тэд хурдан морины уламжлалт өв соёлд гавьяа байгуулахаасаа илүү гай тарьж буйг хурдан морь сонирхогч, уяачид ам уралдан ярих болж. Ийм ёс суртахуунтай хүмүүсийг уралдаан бүрд оруулж, өөрсдийгөө ч ард түмнээ ч доромжлуулсаар байх уу, ММСУХ-ныхоон.


Будилаантай, буруу аргаар түрүүг авах гэсэн санаархалтай ийм хүмүүс хурдан морины холбоонд байсаар байвал, хэзээ ч шударга уралдаан болж, ард түмнийг баярлуулан цэнгүүлж чадахгүй байх. Хурдан морины өв соёлыг үр хойчдоо өндөр ёс суртахуунтай өвлүүлэн үлдээе гэвэл, “буруу замаар будаа тээдэг” хүмүүсээ эхлээд холбооноосоо холдуулах ёстой биш гэж үү.

Өнөөдрийн хурдан морины уралдааны дэг жаяг, ёс суртахуун ирээдүйдээ үлдээх уламжлалт өв соёлын нэгээхэн хэсэг билээ.