“Ub comedy” клубын ганц шигтгээ, монголын анхны эмэгтэй комедиан бол Оля юм. Оля бол түүний тайзны нэр бөгөөд жинхэнэ нэрийг Ууганбаяр гэдэг. Өдгөө 25 насны босго алхаж яваа тэрбээр наадмын өмнөхөн фитнес модель Анухайгийн шоунд оролцсноор өөрийнхөө турж, галбиржих гараагаа эхлүүлсэн гэхэд болно. Тус шоунд оролцохдоо 120 гаруй кг байсан тэрбээр өдгөө хоёр оронтой тоо руу орж, өөрийнхөө жинхэнэ гоо үзэсгэлэнг тодруулах болсон байна.
Түүний хувьд өмнө нь турах оролдлого хэзээ ч хийж байгаагүй гэдгээрээ онцлогтой байсан.Харин өдгөө жингээ хаяж илүү эмэгтэйлэг болж, царайлаг халуухан харагдах болжээ.