Монголын уран зургийн түүхийг өөрийн авьяас ур чадвараараа бичиж яваа эрхэм уран бүтээлч бол “Өүлэн” Өнөрчимэг. Олон жилийн турш ганц бие ээжийн амьдралаар амьдарч, өнөөгийн нийгмийн болохгүй бүтэхгүй асуудалд үг дуугардаг тэрбээр магнай тэнэгэр явна. Учир нь түүний төрсөн ганц хүү нь ээждээ автомашин бэлэглэсэн байна. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудаснаа лайв хийж онцлов.
Зураач бүсгүйн хувьд дөрвөн мөчөөрөө зурдаг. 1990-ээд оны эхээр гал гаргадаг гэх сенсацийг дэгдээж явсан тэрбээр өдгөө 32 настай ганц хүүтэй.