“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн шөнө буюу 2022.08.05-06 ны шилжих шөнө Төв аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран бусад аймаг орон нутгаас түрүүлж шинийг санаачлан “Улаанбаатар-Өвөрхангай” чиглэлийн улсын чанартай А0301 авто замын хэсэгт хөдөө орон нутагт зорчих иргэд, жолооч нарын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих, шөнө орой жолоо барьж байгаа жолооч нарын нүдний даралт, биеийн байдал, ядрал, нойргүйтэл байгаа эсэхэд хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Мөн жолооч, зорчин явагсад эмчид нүдний даралтаа үзүүлж байхад халуун кофе уулгаж, хуулийн зөвөлгөө зөвлөмжийг танилцуулан ажилласан байна. Уг арга хэмжээг фото зургаар оруулав.