“The Apprentice Mongolia” шоугаар Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан хэмээн анх олонд танигдаж, “Шарк танк” нэвтрүүлгийн эмэгтэй шүүгчээр сууж байсан Н.Мөнхнасан хатагтай дөрвөн хүүхдийн ээж.

 

Хэдэн жилийн өмнө Далай лам түүний гуравдугаар хүүг 10-р Богдоор тодруулж, өдгөө олны нүднээс далд АНУ-д хүмүүжүүлж буй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Тиймдээ ч, шарк Мөнхнасан хадагтай, түүний хань доктор Алтаннар нар шарын шашинд илүү талтай. Үүнийгээ баталж тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Даншиг наадмыг зохион байгуулахад багагүй хандив өргөж, хурдан морийг нь байлсан сурагтай.

10-р богдын ээж Н.Мөнхнасан хатагтайн хувьд 1985 онд төрсөн ч 14 наснаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн. Хүнд үйлдвэрийн салбарын манлайлагч, бас олон улсын гоёл чимэглэлийн брэндийн нүүр царай. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төслийн удирдагч, завгүй захирал, гэхдээ ажилсаг гэрийн эзэгтэй.

Мөн киксбоксчин ба бясалгагч, математикч ба бүжигчин. Бизнесийн талбартаа бол зарчимч, шударга бус үйл хэрэгтэй хатуу тэмцэгч гэдгээрээ онцлогтой.