Монголын хип хоп урлагт өөр нэгэн өнгө татуулан гарч ирсэн реппер бол Trishna. Өдгөө 20 насны босгоос холдож амжаагүй тэрбээр мэргэжлийн нэр хүндтэй сургууль дууны инженерийн ангид суралцдаг. Анх Хөгжим бүжгийн дунд сургуулийн Төгөлдөр хуурын ангид суралцаж байхдаа санамсаргүй байдлаар хип хоп хөгжмийг сонсож, сонирхож, үглэж эхэлжээ. Түүний өөрийн хүсэл мөрөөдөл, мэдрэмжээрээ бүтээсэн SCHIZOPHRENIA хэмээх уран бүтээл нь өнгөрсөн 2021 оны хит дуунуудын нэг болж, фенүүдийнх нь тоог огцом өсгөсөн гэхэд болно. Монгол анх удаагаа гадаад төрхөө нууж, клип хийн үглэсэн хип хопчин бол Trishna. Түүний дууг өөр хэн ч ковер хийж дуулж чадахгүй гэдгээрээ онцгой реппер юм. Олноос нүүрээ нууж, онцгой тембертэй үглэж олонд танигдсан реппер Trishna-г манай сайт анх удаа папараци дурандаа буулгалаа. Тэрээр энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох олон улсын хөгжмийн наадам XMF-д оролцож ая дуугаа өргөнө.