УДЭТ-ийн гоо бүсгүйчүүдийн нэг бол “Нора” тодотголтой Н.Баярмаа. Өдгөө 36 настай, дөрвөн хүүхдийн ээж тэрбээр өөрийн нөхрөө олны нүднээс нууцалж ирсэн.

Тэгвэл түүний хань багагүй хөдөлмөрч залуу байдаг бололтой. Хотоос холгүй байгалийн үзэсгэлэнт газар амралтын газар ашиглалтад оруулахаар барьж байгуулжээ. Энэ тухайгаа жүжигчин бүсгүй цахим хуудаснаа онцолсон байна.
Жүжигчин Н.Баярмаагийн хувьд өөрийн хэлний мэдлэгээ сайжруулахын тулд их ажлынхаа дэргэдүүр англи хэлийг эрчимтэй суралцаж буйг уншигч танаа хэдхэн хоногийн өмнө сонирхуулж байсан билээ.