Монгол улсад трансжендерүүдийн тоог нэгээр нэмсэн хүн бол Сүлдээ буюу шинэ нэр нь Анударь юм. Трансжендер гэдэг бол өөрийн төрөлхийн хүйснээсээ татгалзаж, эсрэг хүйстэй болох явдал билээ. Тэрээр байгалийн эр хүйсээ одоохондоо өөрчлөөгүй байгаа бөгөөд гаднах зүс царайгаа л хувиргадаг юм.
Мөн тэрээр найз залуутай бөгөөд buu бие биенээ үнэхээр их хайртай гэдгээ бичиж байсан удаатай. Анударь өөрийнхөө зүс царай, бие байгаа байдалдаа тун итгэлтэй, сэтгэл хангалуун байдаг учраас ямар нэг хагалгаад орох бодолгүй талаараа ярьж байсан юм.
Тэгвэл тэрбээр жин нэмсэндээ сэтгэл гундуу яваа сурагтай. Өөрийн цахим хуудаснаа “Таргалалтаас болж шартаж байна” хэмээн бичжээ.
Түүний хувьд Сүлдээ нэртэй байхдаа ч жиндээ ихээхэн анхаарч өөрийн гэсэн дэглэмтэйгээ дэлгэж байсан удаатай.