Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11:33 цагт Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны …… тоотод “Хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг явуулахад иргэн “Т”-ийн гэрээс их хэмжээний ам доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг их хэмжээний үнэ бүхий эд зүйл алдагдсан байна.

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж 31 настай, эрэгтэй “Ш” гэгчийг 8 дугаар сарын 26-ны өдөр олж тогтоон саатуулсан байна.

Уг этгээд нь шалгалтаар нийт 7 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд “Ш” гэгч нь хулгайлсан эд зүйлсээ нууж, бусдад зарж, борлуулсан байсныг тогтоон хулгайн эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.