Хошин урлагийн Маск хамтлагт байхаасаа дэгжин, цэмбэгэрээрээ ялгардаг байсан жүжигчин Х.Цасчихэр өдгөө жүжигчин Э.Тодгэрэлтэй нийлж Риакшн нэртэй продакшн байгуулаад буй.

Продакшныхаа нэрийн дор хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон тэд өөрсдийгөө гар нийлсэн алтан протнёр гэдгээ харуулж яваа.

Тэгвэл авьяасаараа үеийн уран бүтээлчдээсээ онцгойрдог Х.Цасчихэрийг бид энэ удаад онцолж папараци дурандаа буулгалаа.

Жүжигчин залуугийн хувьд эхнэр хоёр хүүхэдтэй, багаасаа дуулж бүжиглэдэг байсан гэдэг.

Энэ авьяасаа үзэгчдэд сонирхуулахаар нээлтээ хийгээд удаагүй “Чи надад хайртай” мюзиклийнхээ онцгой дүрд тоглож буй гэнэ лээ.