Нэгэн цагт УДЭТ-ийн авьяаслаг царайлаг, сэргэлэн залуу жүжигчин гэгдэж явсан Э.Тодгэрэл өдгөө хувийн болон “хувьсгал”-ийн ажилдаа эрс шинэчлэл хийж тайз, дэлгэцийг зэрэг баздаг болжээ.

Тодруулбал, өөрийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө нийлж уран бүтээлийн “Риакшн” нэртэй продакшн байгуулж хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон.

Харин өдгөө МҮЭСТӨ-нд “Чи надад хайртай” мюзикл инээдмийн жүжгээр үзэгчидтэйгээ уулзаж байна.

Энэхүү жүжиг нь дэлхийн 20 гаруй оронд тавигдсан сонгодог бүтээл гэдгээрээ онцлогтой.

Ямартаа ч булчинлаг төрхөө гайхуулах болсон авьяаслаг, царайлаг, нуруулаг түүнийг папараци дурандаа онцлон буулгасныг уншигч танаа сонирхуулж байна.