Одоогоос 10 гаруй жилийн өмнө МҮОНТ-ээс гаргасан “Амьдрал чиний төлөө” ОАУСК, “Найз”, “Ус дээшээ урсдаг”, “Хараал”, “Хэлгүй жим” зэрэг уран бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Д.Хосбаярын манай папараци дуран онцолж байна.


Өдгөө 36 настай, хотын унаган хүүхэд гэгддэг түүний хувьд гурван хүүгийн эцэг. Уран бүтээлд ихэвчлэн эерэг дүр бүтээдэг түүнийг царайлаг залуу гэдэгтэй нь бүсгүйчүүд санал нэгддэг. Уран бүтээлд бие сэтгэл, амьдралаа зориулж яваа тэрбээр нэг хэсэг өөр салбарт ажилласан ч, сэтгэл зүрх нь уран бүтээлтэй холбогдсон тул эргэн УДЭТ-т жүжигчнээр ажиллаж эхэлсэн гэдэг.