Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Дуламын Бум-Очир уг зарлигийг хамаарах зөвлөхийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх ажлыг хариуцан, олон нийтэд таниулах ажлыг гардан хийж байгаа.
Уг ажлынхаа хүрээнд бололтой эх хэлний өдөр буюу 09-р сарын нэгний өдөр Монголын үндэсний телевизээр МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Энхтөрийн Мөнх-Учрал зочноор оролцон ярилцлага өгч байгаа харагдсан. Харамсалтай Эх хэлний өдөрт зориулсан Үндэсний Олон нийтийн телевизээр шууд цацагдсан нэвтрүүлэгт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Энхтөрийн Мөнх-Учрал Эх эзэн Чингис хааны боовыг залсан гэж ярив.

Хүн ярьж дадсан зүйл, эсвэл хамгийн их маазардаг үг тархинд автоматаар суучихсан байдаг гэсэн судалгаа байдаг. Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Дуламын Бум-Очир зөвлөх энэ бүсгүйтэйгээ боов залах тухай яриа өмнө нь яриад тэрийгээ халтираад хэлчихэв үү яав? МУИС-ийн багш хүн ийм ёс зүйгүй байж болох уу гэдэг бодох л асуудал.

Уг асуудалтай зэрэгцэн олны дунд таагүй нэгэн мэдээ тархаад байгаа юм. Тодруулбал, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Энхтөрийн Мөнх-Учрал нь Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Дуламын Бум-Очиртой янаг амрагийн харьцаатай, тэр ч бүү хэл хоёр хүүхдийг нь төрүүлсэн гэх мэдээлэл байна. Үнэн худлыг нь тэд л хэлэх биз. Ямартай ч олны дунд тархсан таагүй ярианы үргэлжлэл нь Д.Бум-Очир зөвлөх гэрлэлтээ цуцлуулж амжаагүй маргаан шүүхийн шатанд үргэлжилж байгаа гэх мэдээлэл байна.
Ямартай ч Ерөнхийлөгчийн зөвлөхийн бараг хамаарал бүхий этгээд ийнхүү Үндэсний телевизээр хэл халтирч буруу зөрүү ярьсан нь шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд, хувь хувьсгалдаа ийм алдаа олныг гаргаагүй гэдэгт найдаж байна.