Цэл залуухан 19 насандаа согтуу жолоочийн балгаар осолд орж, суумгай болсон дуучин Г.Бадамцэцэг нийгмийн амьдралд тун идэвхитэй оролцдог нэгэн байв.

Нэгэн үе МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран дуулж байсан тэрбээр өөрийг нь насан туршид тэргэнцэр дээр “хадсан” согтуу жолоочийг уучилсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэрбээр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Талийгаач дуучин Г.Бадамцэцэгийн тайруулсан хөлд нь “MRSI” болон дахин нэг бактери ургасан тул эмчилгээгээ үргэлжлүүлж буйгаа мэдэгдэн хандив тусламж ард түмнээсээ гуйж байсан юм.
Ум мани бадмэ хум.