Инээдмийн “650”, сэтгэхүйн аймшгийн “03:30”, “Ерөнхийлөгчийн туслах” хэмээх киногоороо Монголын кино ертөнцөд танил болсон “Шинэ ертөнц” уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлч гэдгээрээ олонд танигдсан жүжигчин Д.Төмөрбаатарыг манай папараци дуран онцолж байна.
Кино урлагийн салбарт 15 орчим жил ажилласан тэрбээр өдгөө 36 настай. Багаасаа дуулж бүжиглэж, спортын арга хэмжээнд манлайлдаг байсан нь ийнхүү өдгөө урлагийн хүн болоход нөлөөлсөн гэдэг. Оюутан байхдаа л киноны арын албан зүтгэдэг байсан түүнийг салбарынхан нь “сайн киночин” гэдэг юм билээ.