Уран бүтээлийн нэрээ СЕКСЦАГААНБОГД гэж өвөрмөцөөр нэрлэсэн реппер бол залуу уран бүтээлч Бадралын Гантулга.Түүнийг папараци дурандаа онцолж байна.
Сексцагаанбогд хэмээх нэрнийхээ талаар тэрбээр “Монгол ахуй соёлыг агуулсан Сэгс Цагаан Богд найраглалтай дөхөм нэрээ ийн нэрлэсэн нь содон, хүмүүс цээжилхэд амархан” хэмээн онцолсон байдаг.
Сексцагаанбогд нь Шинэ Монгол Технологийн коллежийн англи хэлний багш. Тэрээр философич, англи хэлний орчуулагч мэргэжилтэй.