Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр цусны цочмог хорт хавдар тусан, эмчлүүлж байгаа билээ. Монголд эмчлэх боломжгүй тул аль болох ойрын хугацаанд гадаад явж, яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон тул гадаадад эмчлүүлж байсан юм. Тэгвэл тэрбээр өвчнөө даалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Талийгаач Lil Thug E “Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй”, “Хайртай гэж хэлээч”, “Хүлээ” зэрэг олон, олон хит дуугаараа олны хүндлэлийг хүлээсэн нэгэн байсан юм.

Ум мани бадмэ хум