Монголын хамгийн анхны хувийн “Анир” поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолт аравдугаар сарын 1-ний өдөр болно.
Энэхүү тоглолт нь Ахмадын баярын тоглолтын хамгийн үзүүштэй тоглолтуудын нэг болох тул эрхэм уншигч та хамгаас хайрт ээж аавдаа энэхүү тоглолтыг заавал үзүүлээрэй.
Урлагийн салбарт 20 гаруй жилийн түүхтэй “Анир” дуу бичлэгийн студиэс төрөн гарч буй энтертайнмент чиглэлийн “Поп оркестр” нь Монголын анхны хувийн мэргэжлийн оркестр юм.

Уран бүтээлийнхээ нээлтийн хүрээнд “Анир” поп оркестрын анхны уран бүтээл болох “Салхи мэт хурдлахуй” бүтээл нь олны хүртээл болсон билээ.