Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл иргэдийн амжиргааны зардалд төрөөс хэрхэн анхаарах асуудлаар ярихдаа “Улны айл” гэх нэр томъёо хэрэглэсэн. Д.Сарангэрэл сайдын хувьд хэдий яамны ажилтнуудын хангасан мэдээллийн дагуу дээрх нэр томъёог хэрэглэсэн гэдгээ мэдэгдээд буй тэрбээр дөнгөж сая мэдээлэл хийхдээ “Улны айлууд гэж болгоожгүй үг хэллэг хэлсэндээ уучлалт гуйя. Ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг англи хэлнээс “bottom” гэдгийг улны айл гэж орчуулдаг гэж надад мэргэжлийн хүн ойлгуулсан. Гэхдээ олон хүнийг гомдоосон бол уучлалт гуйж байна” гэв.
Үнэндээ түүний хэлсэн “Bottom” гэх үгний орчуулгад “УЛ” гэдэг тайлбар түй ч байхгүй байгаа юм.

Төрийн сайд хүн байж доод албан тушаалтнуудын өгсөн мэдээллийг ямар ч шүүлтүүргүй, хов ярьдаг авгай нарын “дүрэм”-ээр олон нийтэд мэдээлсэн нь ёс суртхуунгүй үйлдэл юм. Өөрөө мэдлэггүй байж болох ч Д.Сарангэрэл сайдадаа наад захын “авах гээхийн ухаан” байдаггүй бололтой.
Ард түмнээ ахуйгаар нь зэрэглэж, ажил мэргэжлээр нь дорд үздэг хүнд Нийгмийг хамгаалж сайдын сэнтий даанч томдоно.