Нийтийн дууны салбарт өөрийн өнгөө тодорхойлж яваа дуучин П.Жимсээ гэр бүл зохиогоод удаж буй. Хэдийгээр хүний нөхөр булаасан гэх хоч зүүсэн ч тэр бүрт тайлбар хийлгүй, хайртай залуугаа олноос нууцлаж амьдрах болсон.
Сошиалд тун чиг идэвхитэй тэрээр өөрийн цахим хуудаснаа өөрийгөө зовоохгүй амьдрахыг хичээх болсноо илэрхийлжээ.
Тэрбээр “Хүн ер нь хэт гүргэр,бүгдийг болгодог хэцүү байсан ч шүд зуугаад давдаг нэгэн байх хэрэггүй юм байна. Хаая хэцүү байвал больж чаддаг, чадахгүй байвал орхидог,хэтэрхий өөрийгөө зовоодоггүй байх нь л их чухал юм байна” гэжээ.