Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ сард тохиож байна. Энэ ойг тохиолдуулсан хүндэтгэлийн тоглолт болж байгаа билээ.

Тэгвэл одоогоос 13 жилийн өмнө үзэгчдийг байлдан дагуулж байсан “Хэцүү анги” киноныхон уг тоглолтын үеэр уулзаж дурсгалын зураг татуулсан байна.


Өдгөө тус киноны гол болон туслах дүрд тоглосон “хүүхдүүд” бүгд олны танил уран бүтээлч, загвөр өмсөгч, сэтгүүлч болсон гэхэд хилсдэхгүй. Тэд хэрхэн өөрчлөгдсөнийг сонжъё.