Цэргийн албанд татагдан үүргээ гүй­цэт­гэж байгаад цаг бусаар нас барсан явдал гарсаар байна. Увс аймаг дахь Хи­лийн 0245 дугаар ангийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байл­дагч Б.С модноос боомилж нас барсан хэ­рэг өчигдөр гарлаа. Хөвсгөл аймгаас энэ оны I ээлжийн цэрэг татлагаар өн­гөр­сөн тавдугаар сард ирсэн тэрбээр чу­хам юунаас болж ийм алхам хийснийг тог­тоохоор цагдаагийн байгууллагынхан мөр­дөн шалгах ажиллагаа эхлүүлээд бай­на. Байлдагч үхрээ хайхаар гараад хол­боо барихгүй болохоор нь эрэл зо­хион бай­гуулахад ийм харамсалтай яв­дал бол­сон байж. ХЭҮК-оос эмхэтгэн боловс­руулдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд цэргийн албанд хүний эрх зөрчигдөж бай­гаатай холбоотой цөөнгүй ноцтой ба­римт тусгасан байдаг.

Тэнд 2019 онд хи­лийн цэргийн ангийн нэг байлдагч амиа хор­лосон талаар дурдсан бөгөөд гэрчүүд нь “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьд­ралаар амьдрах юм сан. Би ямар газар ирчих вэ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ. Нуугаад яах вэ, үнэхээр шантарч байна” гэж ярьж байсан талаар дурдсан байдаг. Хилийн цэргийн анги сал­барт 2021 онд нэлээд олон алба хаагч амиа алд­сан байдаг. Тэдний дунд амиа хорлосон нь ч цөөн­гүй. Энэ онд ч хил хамгаалах салбарын анги бай­гууллагад үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч амиа хорлосон тохиолдол нэг бус болж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох ХХЕГ, ШШГЕГ-т хүний амь үрэгдэж байгаад салбарын сайд нь анхаарах цаг болсон юм биш үү.