Өөрийн үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ улмаас Хорих 461-р ангид сар орчим хоригдож гарч ирсэн “Цэнхэр үст” Э.Цэрэндолгор хэзээд шүгэл үлээгч гэдгээрээ алдартай. Суусан газраасаа шороо атгаж явдаг гэдгээрээ алдартай тэрбээр өнгөрсөн сар орчмын хугацаанд шоронгийн байр байдал, хоолны талаар өөрийн цахим хуудаснаа бичиж эхэлжээ.


Тэрбээр “Шоронгийн төсөв хэд вэ?

Манай улс хоригдогсдод нэг жилд 30 тэрбум төсөвлөдөг гэсэн мэдээ байна.
Би 461 т хоригдож байхад өглөө талх, өдөрийн хоол голцуу гоймон, оройн хоол голцуу цагаан будаатай шөл өгч байв. Хоолны гурилын орц 90% , үлдсэн хувь малын татсан дотор гэдэс , хааяа төмстэй. Бас мантуун бууз долоо хоногтоо нэг удаа өгнө.
Сахар болон янз бүрийн асуудалтай улсад эмчилгээний хоол эмчийн зөвшөөрөлтэй олгогдоно. Бүх хоолны нүүрс ус 90% байсан. Хоолны амт чанарыг би хувьдаа боломжийн гэж үзсэн. Хамгийн гол нь хэт их цавуулаг гоймон цагаан будаа идэх нь хүмүүсийг таргалуулахаас гадна өтгөн гадагшлуулж цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй болгож байна. 461 ээр л нэг түгжирсэн маягтай хүмүүс. Харахад сайхан нүд дүүрэн цатгалан улс. Иймээс миний энэ постыг унших улс ах дүү, хамаатан садандаа японы өтгөн туулгадаг эмийг албан ёсны эмийн сангийн НӨАТын падаантай нь өгвөл их буян болноо. Хүмүүс эргэлтийн 20 минутандаа гэрийнхэндээ хэлж амждаггүй…
Монгол улсын хоригдлын нэг өдрийн хоолны төсөв 17.000 төгрөг гэж би сонссон. Улс даяар хичнээн шоронгийн хоригдлууд байдгыг би мэдэхгүй юм.

Шоронд 18-40 насныхан 80% байна гэж би багцаалдав. Бидний Ардчилал, эрх чөлөө гэж бүгдийг эзэнгүйдүүлж, зэрлэгшүүлж, дураар хаясан мөртлөө удирдагчид сайдууд их хэмжээгээр хулгайлж үлгэрлэсэн золиосны үе шоронг дүүргэж байна гэж би харамсаж суулаа. Өнөөдөр аливаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өөрсдөө хариуцлагаа үүрэх ёстой ч энэ залуусыг ийм золбин зэрлэг нийгэм рүү чирсэн улс төрчид илүү их хариуцлага үүрэх ёстой” гэсэн байна.