“Шинэ үе” продакшны үүсгэн байгуулагчдын нэг, МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд залуучуудын театрын захиралаар ажиллахаар болжээ.Тэрбээр өчигдөр “Хошин урлагийнхан бол алиалагч биш” хэмээн мэдээлэл хийсныхээ дараагаар тус театрын барилгын ажил, бүтээн байгуулалтын явцтай танилцжээ.
“Соёлын ордон” нэртэй эл Хүүхэд залуучуудын театр нь 850 хүний багтаамжтай. Ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орох хүлээлттэй байна. Нийт 110 уран бүтээлч театрт ажиллах юм.