Жюү-жицү бөхийн ДАШТ болон “Аbu Dhabi World Tour” гэсэн 2 том тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо зохион байгуулна.


Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад хувцас хэрэглэл гардуулан өгөх ёслол өчигдөр Олимпик хауст боллоо.
Бүсний ангилалгүй, бүх насны ангиллаар зохиогдох эдгээр тэмцээнд Монголоос тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 134 хүний бүрэлдэхүүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ.
Тэмцээн 10дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 17-ны хооронд болох юм.