Сөүл хотын Итэвон гудамжинд болсон ослын улмаас 149 иргэн нас барсны дотор гадаадын хоёр иргэн байжээ.
Өчигдөр орой 22:00 цагийн орчимд Итэвон гудамжинд сүнсний баяр тэмдэглэх үеэр нарийн гудманд иргэд хэт их олуулаа байсны улмаас бөглөрөл үүсэж, шахцалцааны улмаас амиа алдахад хүрчээ.
Сүүлийн 3 жил сүнсний баяр тэмдэглээгүй байсан иргэд дэндүү олуулаа сүүлийн өдрүүдэд цуглаад байсан байна. Өчигдөр гол баярын үеэр 149 иргэн амиа алдсан байна.
200 гаруй бэртэж гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэжээ. Итэвонд 400 аврагч ажиллаж байна.
Итэвоны гудамжинд 100 мянгаас дээш иргэн цугларсан гэсэн мэдээлэл байна.
Сөүл хотын дарга гадаадын томилолтоо зогсоож, Сөүл рүү буцаж байгаа аж.
БНСУ-д сүнсний баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ч ковидын 3 жилийн дараах баяраар олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.