Гавьяат тамирчин Н.Төгсцогтын экс эхнэр Д.Уранзаяаг мэдэхгүй хүн ховор. Сүүлийн жилүүдэд телевизийн салбарт ажиллаж байсан тэрбээр хувийн амьдрал, болзоо, хайрын романсаа сошиалаар дэлгэж олонд илүүтэй танигдсан.
Хүүгийнхээ боксчин ааваас хойш хоёр ч залуутай нэг гэрт ортлоо дотносож явсан тэрбээр өдгөө single амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэнэ шүү. Тиймээс дараа дараагийнхаа учралууддаа ч яарахгүй байгаагаа тэрбээр цахим хуудаснаа онцолжээ.

Д.Уранзаяагийн хувьд “Киви” хамтлагийн дуучин Укагийн дүү, Монголын алдартай боксчны анхны эхнэр гэхчлэн олон гуншинтай мөн УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын том хүүгийн экс бүсгүй гэдэг цол ч нэмэгдэнэ.