Сиймхий л олдвол шатахууны үнэ нэмэгдэж, сэжим л гарвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсөж байдаг нь манай нийгмийн хувьд бичигдээгүй хууль болсон гэхэд хилсдэхгүй. Яг л энэ жишгээр шатахууны үнэ нэмэгдэж, хил гаалийн асуудал шийдэгдээгүй хэвээр өдөр хоног өнгөрч байна.

Бид шатахууны үнэ нэмэгдсэний дараагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ хэрхэн нэмэгдсэн болон үүнээс шалтгаалж ард иргэдийн ахуй амьдрал, өрхийн төсөвт ихээхэн дарамт ирж байгаа.
Өргөн хэрэглээний барааны үнэ хоёр жилийн өмнөхөөс 57-128 хувиар нэмэгдснийг мэргэжлийн байгууллагууд хэлж буй. Гэтэл өдгөө энгийн иргэдийн орж үйлчлүүлдэг томоохон сүлжээ дэлгүүрүүдийн худалдан авалт эрс буурч, хүнгүй шахам байдаг болсныг эх сурвалжууд хэлж байна.
Мөн ломбардуудын эргэлтийн хөрөнгө эрс багассан байна. Та бидний хамгийн сайн мэдэх “Начин заан” сүлжээ ломбард гэхэд хэд хэдэн салбараа татан буулгажээ. Учир нь иргэд өөрийн хөрөнгөө ломбардад тавьдаг ч, эргүүлэн авч дийлэхгүй байх нь олон болж. Улмаар эргэлтийн хөрөнгө эрс багассан байна. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр буусантай холбоотойгоор ломбардууд өөрсдөө алдагдалд орох нь ч их болжээ.
Ямартаа ч, эдийн засгийн эргэлтгүй иргэдийн амьдрал тарчиг, хүнсээ сүлжээ дэлгүүрээс авахаас илүүтэй аль хямд төсөр аргыг иргэд хайх болсон наад захын жишээ энэ буй за.