“Mongolia”s Next Top Model” шоуны ялагчаар тодорч олонд танигдсан нэгэн бол загвар өмсөгч Цэрэндолгор буюу Цэкү.

Монголдоо цөөхөн High Fashion чиглэлийн модель тэрбээр тун өвөрмөц төрхтэй нэгэн. Энэ нь ч тэмцээнд ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн түүний хувь хүний үзэл бодол, төлөвшил, зоримог байдал олны таашаалд ихэд нийцэж байсан бөгөөд тэрээр шүдний эмч мэргэжилтэй ч цаашдаа гоо сайхны мэс засалч болох хүсэлтэй байгаа тэрбээр Яг үнэндээ загвар намайг өөрөө сонгож байсан. Намайг хүрээд ир гээд би орж байсан учраас гарахдаа ч гэсэн энэ намайг гаргах хүртэл би байх болов уу гэж боддог юм. Ямар ч байсан за одоо больё гэсэн бодол одоохондоо лав алга байна. Цаашдаа ч бас байхгүй байх хэмээж байсан.

Загварын салбарын энэ цагийн төрхийг тодорхойлогч гэдгээрээ тэрбээр энэ тэнд арга хэмжээнд тун содон төрхтэйгээр ирдэг эмэгтэйчүүдийн нэг.

Тэгвэл сүүлийн үед түүний эрэгтэй хувилбараар нэгэн залууг нэрлэх болсон нь Чимка гэх залуу аж. Учир нь тэрбээр Монгол ТВ-н LOVE MENU шоу нэвтрүүлэгт орсноор үзэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ.
Ганц бие, романтик залуусын Love Menu цоо шинэ нэвтрүүлгийн 10-р дугаарт Өвөрмөц өнгө төрх, Сүши тогооч Чимка гэрт нь зочлох бүсгүйчүүдээ сонирхолтой хоолоороо дайлсан дугаар гарсан юм.

Харин энэ дугаарыг үзсэн үзэгчид түүнийг өвөрмөц төрхтэй залуу байна, загвар өмсөгч Цэкүгийн эрэгтэй хувилбар гэх мэтээр xoшигнон бичжээ.

Ямартаа ч олны xaраанд өртөөд амжсан энэ залуу Akamaru – Central Tower японы хоолны ресторанд сүшиний тогоочoop ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа загварын салбарт мөн хүч үздэг нэгэн аж.

Этгээд өвөрмөц төрхөөрөө ч үе үехэн загвар зохион бүтээгчдийн нүдэнд өртөх болсон тэрбээр фото модель чиглэлээр түлхүү ажиллахыг хүсдэг аж.