Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 15:00 цагийн үед 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:43 цагт өгчээ.


Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн Жишиг хорооллын оршин суугч, 15 настай, эмэгтэй Н-ийг 23:55 цагаас эхлэн “Чигэстэй гол”, “Таван чихийн-Ам”, “Худгийн-Ам” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ