“Фaнтастик” продакшны жүжигчин Э.Алдар Бүүмтаун хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн. Тэрээр гэр бүл зохиогоогүй багагүй удсан ч хөөрхөн охин сайн ханьтай болоод амжсан. Түүний үзэсгэлэнт гэргийг Хулан гэдэг.

 

Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, халамжит хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удaaтай.

Өнөөдөр тэрээр хоёр хүүхдийн аав боллоо.Тэрээр “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр ын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Монгол улсын хүний гавьяат эмч Ж.Оюунцэцэг болон төрх эмнэлгийн хамт олонд гэр бүлийнхээ өмнөөс гүнээ талархал дэвшүүлье.

Та бүхэндээ маш их баярлалаа Эхнэр охин хоер маань энх амаржлаа 3кг750г охинтой боллоо .Хайрт Hulan Hln чамдаа би нь зөндөө их хайртай шүүямөн баяр хүргэж байгаа аав ээж төрөл садан болон ах эгч найз нөхөд дүү нартаа зөндөө их баярлалаа”
Шинээ хүнээ өлгийдөж авсанд баяр хүргье.