Монголын төр нийгэм, утга зохиол, соёл, яруу найргийн гарамгай зүтгэлтэн, үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, ард түмний хүү Очирбатын Дашбалбарын талаар мэдэхгүй, сонсоогүй хүн үгүй. Урьд хойд амьдралаасаа албан ёсны таван хүүхэдтэй гэгддэг түүний бага охидын нэг Д.Индра манай папараци дуранд өртлөө.


Түүний хувьд өдгөө дөнгөж 36 настай ч, бага залуугаасаа аавынхаа уран бүтээлүүдээр хэд хэдэн тоглолт, ном гаргаж байсан. Энэ ч утгаараа түүнийг сэргэлэн, адтай гэж хэлэх хүн олон байсан.
Өдгөө Улаанбаатар хотын нийтийн номын сангийн захирал албан тушаалтай тэрбээр сүүлийн үед тун даруухан, нам гүм амьдрах болсон.