Трансжендер  Солонго олон нийтэд хандан мэдээлэл хийв.

Тэрбээр “Би 2018 онд буюу одоогоос дөрвөн жилийн өмнө “Miss Universe” тэмцээнд оролцсон. Энэ шоу дэлхийд нэр хүндээрээ хоёрт нэрлэгддэг. Энэ тэмцээнийг шударга шүүлттэй явагддаг гэж итгэж, ялагчийг нь ч гэсэн хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Гэвч сүүлийн үед энэ байдал өөр болж хувирсан. Учир нь тэмцээнийг зохион байгуулгачдынх нь дундаас ялагч нь 50-60 сая төгрөгийн хахууль өгч түрүүлдэг гэсэн мэдээлэл надад ирсэн. Энэ мэдээллийн дагуу АТГ-т иргэн хүний зүгээс хандаж байна.

Монгол Улсад авилгын хэрэг газар авчихсан хэдий ч миссийн тэмцээн хүртэл ийм журмаар явагддаг биш байгаасай гэж хүсэж байна. Мэргэжлийн байгууллага нь шалгаад тогтоох байх. Би хэд хэдэн баримтыг бичлэг болон цаасан хэлбэрээр хүргүүлж байна. 2018 оны тэмцээнээс гадна 2019 оны тэмцээний ялагчийг энэ журмаар тодруулсан гэх мэдээлэл ч бий. Тэмцээнийг МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ж.Анхбаяр зохион байгуулдаг” гэлээ.