“Ертөнц”, “Нар”, “Сар”, “Ус” гээд эх дэлхийгээ дэндүү сайхнаар мэдрэх аялгуунууд ар араасаа эгшиглүүлдэг хамтлаг бол ДЭЛХИЙ.

Морин хуур, гитар, лимбэ, чило, хийл, саксафон, бөмбөр, даралтат хөгжим, хуучир, цуур, ятга гэх мэт олон хөгжим оролцуулан бүтээлээ туурвидаг тус хамтлагийн дуучин, продюсер М.Болд буюу Томоог бид энэ удаагийн папараци дурандаа онцлон буулгалаа. Түүний хувьд Монголын анхны продюсеруудын нэг гэгддэг бөгөөд “Сонор”-ын Томоо хэмээх нэрээр 20-иод жилийн өмнөөс бидний танил болсон.

Хэтэрхий ерөнхий, амбицгүй, ердийн юм шиг мөртлөө философилог ч юм шиг уран бүтээл туурвидаг тэрбээр 50 насны босго алхах гэж байгаа ч, үе тэнгийнхнээсээ залуухан харагддаг гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.


Ямартаа ч, өөрсдийн уран бүтээлээрээ хөгжим сонирхогч, урлаг, соёлын нэр, хүндтэй эрхмүүдийг сонирхлыг татан хүлээлт үүсгэдэг “Дэлхий” хамтлагийнхандаа уран бүтээлийн амжилт хүсэе.