Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиож байнa.

Энэ цаг үеийн стиллег Үзмэрч засалч Л.Нямаа ерөөлөө хайрлав.Тэрээр “Өнөөдөр Өвлийн эхэн сар. 11 сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын шинийн 1. Дашнямтай лусын буулттай билэгт сайн өдрийн мэндээ. ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ӨДӨР. 860 ЖИЛИЙН ОЙ-МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, буян хишиг тань таньд хэд дахин үржигдэж нэмэгдэж орж ирэх, лус савдагын хорлол, муу үйлийн үр нимгэрэх сайхан сайн өдөр болой. Бүхийл хайртай бүхэндээ. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ” гэлээ.