Хэдхэн хоногийн өмнө жүжигчин О.Дөлгөөнийг БНСУ-ын Бусан хотын эрүүл мэндийн элч болсон талаар мэдээлэл цацагдсан. Уг мэдээллийн дараагаар хүмүүс өөр өөрсдийн өнцгөөс дүгнэлт, бодлоо сошиалд бичиж байв.
Тэгвэл О.Дөлгөөн тус реакцуудад хариулж өөрийн цахим хуудаснаа дараах сэтгэгдлийг үлдээжээ.
Тэрбээр “Бусан хотын эрүүл мэндийн элч” гэдэг өргөмжлөл авсан минь үнээн! Гэтэл баярлаад бичсэн постыг минь “ against community standart” гэж report хийсээр байгаад устгуулчихаж. Нэг ёсны олон нийтйн стандартад нийцэхгүй гэдэг үндэслэлээр фэйсбүүкрүү гомдол гаргажээ цөөнгүй нөхдүүд. Тиймээс цаанаас нь усигачихаж… Энэ өргөмжлөлийг Бусан хотын хотын захиргаанаас шийдвэр гаргаж батлаж өгсөн юмаа… Монгол улсын нам дарга нартай огтын хамааралгүй зүйл… Энэ нь эмч эмнэлгийн салбарт орлоо гэсэн үг ч биш!!! Солонгос улс манай улсыг тэр хэмжээгээр сонирхож судалж анхаарлаа хандуулж байнаа гэсэн нэг бодлын сайн мэдээ байсан юм л даа… энэ өргөмжлөлийг дагаж ирсэн эрх мэдэл, цалин хөлс үнэндээ байхгүй л дээ зарим нөхдүүд санаа амар . Та бидний сайн мэдэх BTS хамтлаг л гэхэд Бусан хотын элч байх жишээний… Ер нь бол нүүр царай, энэ салбарыг сурталчилах мэдээллийг түгээх үүрэгтэй л гэж хэлэхэд болно… Гэхдээ миний зүгээр л үнэхээр инээд хүрээд байнаа… Энэ аймшигтай орчинд та нар минь яаж үнэн худлыг ялгаж оршин тогтноод байдаг юм бэ???” гэжээ.