Чавхдаст хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж Монголын ард түмэндээ хийлч нэрээрээ алдаршсан О.Байгаль нярайлаад удаагүй. Үеийнхнээ бодвол хожуу гэр бүл зохиосон тэрбээр ажилдаа ханцуй шамлан оржээ.
Түүний хувьд нам дагаж амбиц хөөгөөд хэдэн жилийн нүүр үзэж буй. Энэ утгаараа намба сууж, дүр төрхөө өөрчилсөн түүнийг манай папараци дуран нэгэн үйл ажиллагааны үеэр онцлон дурандаа буулгалаа.

Түүний хувьд Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбар байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.