“Театр” Одноо нэрээр олонд танигдсан жүжигчин Б.Одончимэг Европын хэд хэдэн орноор аялал хийгээд ирсэн. Тэрбээр энэ аялалынхаа явцад газар үзэж нүд тайлангаа, сэтгэлдээ бага зэрэг эмзэглэл тээсээр ирсэнээ цахим хуудаснаа онцолжээ.

Тэрбээр “Би гэрээсээ гараад нилээн хэд хоног болохдоо гадаадад байгаа олон Монголчуудынхаа амьдралыг сонслоо. Монголчууд маань хаана ч хөдөлмөрч мундаг юм байна аа. Эх орондоо сайхан амьдрах хүсэл бүгдэнд нь байдаг. Хугацаа давчуу байсан ч чадахаараа л олон зүйл ч судалж нүд нээгдлээ.
Амьдрах хэцүү биш Монголд амьдрах хэцүү болоод байгаа нь үнэн. Юун түрүүнд 2000-3000 $, еврогийн цалинтай хүмүүсийн амьдардаг газруудтай яг адилхан үнэтэй заримдаа манайхаас хямд мөртлөө эрүүл хүнс хэрэглэдэг дундажаар 300-хан $ цалинтай мөртлөө битүү өр лизингтэй тэсэж амьдарч байгаа эндэх Монголчуудаараа бас бахархаж байна. Агуу их түүхтэй мөртлөө огт үзүүлж харуулах түүхгүй болсон Монгол минь
Асар их газрын баялагтай мөртлөө улсад нь үлддэггүй , иргэддээ хүртээлгүй гадныханд алдсаар байгаа хоосон Монгол минь. Хангай хээр тал нь хосолсон байгалийн үзэсгэлэнтэй мөртлөө байгаагаа хөгжүүлж ,хайрлаж тордож чаддаггүй төрдөө л буруу өгч иргэн бүрийн эрхэм чанараа гээсэн өрөвдөлтэй бид. Эрхэм дээдсүүд минь надаасаа л олон газраар явж үзсэн байлтай эх орны баялаг, өв соёл юунд оршдогийг судалж уншдаг байлтай.

Төрд гарсан хүмүүс ер нь хүн гүрэний түүх, Чингис хаанаараа олон жил улсынхаа цээжээ тахалж яваа нууц товчоогоо хэд нь уншиж судалсан бол ? гэж өөрийн эрхгүй бодогдлоо. Уншсан бол газар нутгийн үнэ цэнэ, хүн чанарын зийгээ алдахгүй байх байсан байх.

Гишгэсэн мөрөө эргээд бүгд хараарай бид хэр зөв замаар явсан бэ? ядаж эх орондоо хэрэгтэйг хэрэгжүүлж чадахгүй бол ядаж үлдсэн амьдралынхаа хугацаандаа хүн чанартайгаа үлдэж , хийж чадах залуучууддаа хийж боломжийг олгоод өгөөчдээ гэж хэлмээр байна. Одоо болоо шдээ хангалттай эх орондоо сайхан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлээд өгөөч” гэжээ