Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн хүү, яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж, “Болор цом”-ын эзэн болсон талаар манай сайт мэдээлсэн.


Тэгвэл бид энэ удаагийн фото сурвалжлагаараа “будаг нь ханхийсэн” шинэхэн, “Болор цом”-ын эзэн М.Амархүүгийн шагналаа гардаж буй онцгой агшныг уншигч танаа сонирхуулж байна.
Энэ жил Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” наадмын хоёрдугаар шатанд дараах яруу найрагчид шүлгээ уншин өрсөлдсөн юм.