Бүжгийн спортын түүхэнд 100 гаруй жил өөрсдийн ур чадвар, шилдэг үзүүлбэрийг толилуулж ирсэн дэлхийн хүчирхэг баг тамирчидтай Монголын Moon Dance бүжгийн хамтлаг эн тэнцүү өрсөлдөж, 2022 оны дэлхийн дэд аварга болсон билээ.

Moon dance хамтлаг нь 2009 оноос 50 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй бүжгийн спортод хөдөлмөрлөж дэлхийд нэрээ таниулаад байгаа хүчирхэг бүжгийн хамтлаг юм. Тэгвэл тус бүжгийн хамтлагийг “Алтан гадас” одонгоор шагналаа.