“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч, дуучин Д.Намсрайноровын хамтран бүжиглэгч, бүжигчин Э.Түвшинзаяаг манай папараци дуран онцлон буулгалаа.
Нүдээрээ инээсэн, гал цогтой тэрбээр нүд хөмсөгөөрөө гайхагддаг дуучин Д.Намсрайноровыг шоуны үеэр 10 гаруй кг жин хасуулхад ихээхэн нөлөөлсөн гэдэг.
Бүжигчин Э.Түвшинзаяагийн хувьд 2009 оноос бүжгийн спортоор хичээллэж буй. СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Монголын анхны бүжигчдийн нэг нь. Тэрбээр 2013 онд спортын дэд мастер, 2015 онд спортын мастер, 2018 онд ОУХМ цол хүртжээ. Мөн монголын урдаа барьдаг бүжигчнээс гадна олон улсад багшлах эрхтэй иогийн багш гэдэг. Тэрбээр “Beti dance and Yoga studio”г ажиллуулж, багшилдаг. Тэндээ бүх төрлийн бүжиг, иогийн сургалт явуулдаг. Жүжигчин О.Дөлгөөн, модель Номин зэрэг олон танил олон эрхмийн хувийн дасгалжуулагч багш нь гэсэн шүү.