Нэгэн цагт ДБЭТ-ийн урдаа барьдаг гоцлол дуучдын нэг явсан МУГЖ У.Далантай өдгөө төрийн алба хашаад завгүй гүйх болсон. Тэрбээр өдгөө Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн даргын үүргийг гүйцэтгэж яваа юм.
Ховорхон авьяастай тэрбээр анх нийтийн дуугаар олонд танигдсан ч, дуурийн урлагт хүчин зүтгэх болсноор нийтийн дууны салбарт мөрөө тод үлдээсэн. Дуурийн аригаас гадна ардын болон богиныг дууг тун сайхан дуулдаг гэдгийг ч ойр дотныхон нь хэлдэг. Нэгэн цагт дуурийн дуугаар олон улсын тэмцээнээс анхны гранприйг эх орондоо авчирч байсан түүнийг манай папараци дуран онцолж байна.
Түүний хувьд 1992-2001 Улсын ардын дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, 2001-2009 Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, 2009-2012 Соёлын төв өргөөний гоцлол дуучин, 2012-2019 Уран бүтээлчдийн “Очирваань” холбооны Гүйцэтгэх захирал, 2019-2020 “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”-ны тэргүүн гэх албыг тус тус хашиж байсан.