Эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Төрийн ордон болон Төрийн тусгай хамгаалалтын бүс рүү хууль бусаар дайрч орвол дараах хуулийн арга хэмжээг авхуулна.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ: 23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх
1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ
7 дугаар зүйл.Төрийн ордны хамгаалалт
7.7.Иргэд, байгууллагын тодорхой үйлдлийн улмаас Төрийн ордонд байрладаг байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын байгууллагын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр Төрийн ордныг хүч нэмэгдүүлэн хамгаалж болно.
11 дүгээр зүйл.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт хориглох зүйл
11.1.4.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийх;
11.2.3.Төрийн ордон дахь эд хөрөнгө, хүндэтгэлийн зүйлийг гэмтээх;