МАН-ын Бага хурлаа маргааш буюу арванхоёрдугаар сарын 06-нд, 10:00 цагаас хийхээр товлоод байсан. Эл товыг Удирдах зөвлөл нь бүтэн сарын өмнө гаргасан билээ.
Гэхдээ нүүрсний хулгайн эздэд хариуцлага нэхсэн жагсагчдын нөхцөл байдал эгзэгтэй байдалд шилжээд буй.

Жагсагчдын галыг намжаагаагүй байж эрх баригчид маргааш /2022.12.05/ намын Бага хурлаа хийх нь зөв үү, үгүй юу гэдэг асуудал тулгараад байв.

Тэгвэл үүнтэй холбогдуулан эрх баригч, МАН-ынхан маргаашийн Бага хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ.