Төв талбайд өрнөж буй иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл тэдгээр жагсагчдад халуун хоол, цайгаар дэмжлэг үзүүлсэн Ketomo рестораны үйл ажиллагааг зогсоох, албан мэдэгдэл эрх баригчдаас иржээ.


Энэ талаар тус рестораны эзэн Жасмин өөрийн цахим хуудаснаа онцолсон байна. Тэрбээр “Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг ресторан паб лоунжийг хаах албан мэдэгдэл ирсэн газар байна уу? Хаагаад алдах орлого хэн нөхөж олгох уу? Энэ сонин шийдвэрүүдээ болиочээ !!!Зүгээр ажлаа хийж амьдралаа залгуулмаар байна шүү” гэжээ.

Ямартаа ч, эрх мэдэлтнүүдийн эсрэг дуугарч жагссан даарч, цангасан иргэдэд сайхан сэтгэл гаргасныхаа төлөө Жасмин бүсгүй ийнхүү бизнесээ “булаалгаж” буй бололтой.