Иргэд хүйтэн жаварт хайрагдан жагсаж байхад, ЗГ-ын хэвлэлийн албаны дарга Т.Ганзул өөрийнхөө хөөрхөн сайхныг гайхан суув.


Төрийн ордны гадаа шударга ёс нэхсэн жагсагчид хүйтэн жаварт хайрагдан үзэл бодлоо илэрхийлсэн хоёр хоног өнгөрөв. Гэтэл ийм цаг үед Засгийн Газрын Хэвлэл, Мэдээлэл, Олон нийттэй Харилцах Газрын дарга Т.Ганзул юу ч болоогүй юм шиг, өрөөндөө ганцаархнаа суугаад өөрийнхөө хөөрхөн сайхныг гайхан стори хийн жаргаж суужээ.
Т.Ганзулын хувьд “Монголын телевизүүдийн холбоо”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр талийгаач Э.Энхбат, Н.Түвшинбаяр нарыг зодолдох үед хамт байсан гэх мэдээлэл байдаг. Гэвч хариуцлага үүрэлцэхийн оронд Төрийн ордонд эрх мэдэл хүртэн суух болсон.
Ямартаа ч, эмэгтэй хүний нинжин сэтгэлгүй гэгддэг тэрбээр иргэд олон нийтийн асуудалд санаа тавих нь бүү хэл, үл ойшоогч мэдрэмжгүй нэгэн гэдгээ дахин баталлаа.