Иргэд, олон нийтийн зүгээс улс төрчдөөс хариуцлага нэхэж буй жагсаалын үеэр урлаг, соёлн алдартнууд оролцоогүйд ихэд шүүмжилж, бухимдсан. Тэгвэл уран бүтээлч “Thunder” нийт урлагийн салбарынхны өмнөөс иргэдээс уучлал хүсжээ.

Тэрбээр

Нэгдүгээрт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй авахуулсан зураг алдаа байжээ. 21 аймгаа тойрч, аялан тоглолт хийх гэж байхад ерөнхийлөгч хүлээн авч, амжилт хүсэхээр дуудсан. Уулзаад төгсгөлд нь зураг даруулсныг бидний эсрэг ашиглана гэж бодоогүй. Зургийг нь “Тоонот” анх өөрсдөө нийтэлсэн. Ерөнхийлөгч хүртэл амжилт хүслээ гэх утгаар цахим хуудастаа оруулсан. Тоглолтын зардлыг ивээн тэтгэгч байгууллагуудаас гаргуулсан юм.

Хоёрдугаарт, Биднийг 13 сая төгрөг авсан гэсэн. Үүнийг баримттайгаар тайлбарлая. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар тоглолтыг ивээн тэтгэж оруулсан мөнгө нь 13 сая төгрөг юм. Замын зардал болон гэрлийн түрээсэнд нэмэрлэсэн гэсэн үг. Тиймээс л тус газар өөрсдийн тайландаа тусгасан хэрэг. Урлагийн хүмүүс тухайн байгууллагыг сурталчилж өгснийхөө хариуд авдаг мөнгө юм.

Гуравдугаарт, Намайг 2020 онд сонгуулийн дуу дуулсан гэжээ. Тэр дуу сонгуулийн дуу биш. Харин дүрсэнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орсон нь үнэн. Тухайн дууг 2017 онд зохиосон. 2020 онд дуугаа шинэчлэн цацах үедээ дүрсэн дээр нь салбарын амжилттай яваа хүмүүсийг оруулахдаа одоогийн Ерөнхийлөгчийг оруулсан юм. Ирээдүйд ийм зүйл болно гэж мэдсэнгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн тэрбээр тайлбарынхаа төгсгөлд “Шууд болон шууд бусаар хүмүүст нөлөөлөхөө мэдэж хэдхэн секунд гараад өнгөрөх дүрс ч гэж бодож болохгүй юм байна. Цаашдаа нийгмийн төлөө өөрийн чадах зүйл болох дуугаараа түлхүү хүргэнэ. Нэмээд хэлэхэд ажил хаялтыг бид эхэлж уриалсан болохоор эсрэг талаас анхаарлыг бидэн рүү шилжүүлэх дайралтууд хийж эхэлсний улмаас талбайг зориогүй. Биднийг гүтгэх магадлалтай байсан. Манай салбары нэр хүнд унаж байна. Бусад урлагийнхан ч нэгдээсэй хэмээн хүсэж байна. Нэр хүндээ сэргээцгээе” гэлээ.