Нүүрсний хулгайн асуудлыг тойрсон жагсаал цуглаан маргааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нүүрс тээврийн зарим компаниудын нэрсийг дэлгэв.
Тэрбээр “Энд нүүрс тээврийн компаниудын зарим мэдээлэл байна. Удахгүй бүгд дэлгэгдэнэ.


Намайг нүүрс зөөдөг хамгийн олон машинтай, 150 орчим машинтай, 540 машинтай гэсэн гүтгэлгийг санаатайгаар анхлан тараасан 2 хүнийг зохих газарт нь өгч байгаа. Өнгөрсөн БҮХ ХУГАЦААНД нүүрс тээвэрт НЭГ Ч ГЭСЭН УДАА, НЭГ Ч ГЭСЭН МАШИН явуулсан бол, Таван толгойн ЯМАР НЭГ үйл ажиллагаанд НЭГ Ч ГЭСЭН компани оруулсан бол, НЭГ Ч ГЭСЭН тендер авсан бол заргаа аваарай. Дахин хэлэхэд би захирлыг нь таньдаг мэддэг гэлээ гэхэд хувь хүн хоорондын харилцааг хэзээ ч төрийн ажилтайгаа хутгаж байгаагүй. Ор үндэслэлгүй худал мэдээлэл тараасан сувгаараа хүн ёсоор уучлалт гуйгаарай.

Сэтгүүлч У.Оргилмаа ЭТТ-с нүүрсний квоттой буюу Хятадын талаас улирал бүр өгдөг 6000 “С” зөвшөөрлийн 60%-ийг эзэмшдэг компаниудыг мэдээлж, үлдсэн зөвшөөрлийг ТТ, ЭР 15:25% эзэмшдэгийг дэлгэсэн нь маш зөв.

Төмөрбаатарын Аюурсайхан
2022.12.07″ гэжээ.