Арилжааны банкууд дундаа хот, хөдөөгийн хамгийн олон хэрэглэгчтэй нь Хаанбанк. Энэ утгаараа зарим тохиолдолд иргэдийнхээ өмнө хариуцлагагүй загнаж “том толгой” гаргах нь бий.


Нэгэн иргэн өчигдөр яаралтайгаар өөр банкны данс руу мөнгө илгээсэн боловч, тухайн иргэнд мөнгө нь хүрч очоогүй байна. Иргэний дансаас мөнгө нь аль хэдийнээ гарсан боловч ухаалаг мэдээлэл огт ирээгүй, тухайн хүний дансанд ч мөнгө нь ороогүй байна. Энэ талаар иргэн өглөө ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн лавлах утас 1800-1917 дугаар луу асуухад “таны данснаас гарсан байна. Манай банкинд хамааралгүй” гэх утга бүхий зүйл хэлжээ.

Шилжүүлсэн мөнгө нь их хэмжээний мөнгө биш байсныг тэрбээр онцолсон байна.
Ийм байтал, харилцагчийнхаа данснаас мөнгө гаргаснаа ухаалга мэдээгээр иргэнд мэдээлэл ирүүлэхгүй, тэгсэн хэрнээ “Таны данснаас гарсан байна. Манай банкинд хамааралгүй” гэх зүйл ярих нь ёсзүйд нийцтэй вэ?